ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

Энд дарж хөгжилтэй видео үзээрэй.

СҮҮЛД НЭМЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ


2013-05-01 10:15:23 минутад сайтад тавигдсан мэдээлэл
39-Р СУРГУУЛЬ МАТЕМАТИКИЙН БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА
Бүртгэл: 2013-05-01-нээс 03-ны хооронд. Бүртгэлийг 39-р сургуулийн сургалтын менежер С.Ариунаа хийнэ. Утас: 99746189. Сонгон шалгаруулалт: 2013-05-06-нд 39-р сургууль дээр болно.
Боловсролын хэлтэс
2013-05-01 10:15:23 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС СУРГУУЛИУДЫН АНХААРАЛД СУРАХ БИЧГИЙН ЗАХИАЛГА АВАХ ТУХАЙ.
Түрээсийн тогтолцоонд хамрагдаагүй сургуулиуд хэвлэл захиалгын журмаар сурах бичиг захиалах сурагчдын судалгааг 2013-05-02-ны 15:00 цагаас өмнө Боловсролын хэлтэст ирүүлнэ үү.
Энд дарж татаж авна уу.
2012-09-04 11:00:59 минутад сайтад тавигдсан мэдээлэл
2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ СУДАЛГААНЫ МАЯГТ
Статистик мэдээний дэлгэрэнгүй маягтыг татаж авна уу.
Энд дарж татаж авна уу.
2012-03-19 08:56:11 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН СОРИЛГО ШАЛГАЛТЫН АНАЛИЗЫН ХҮСНЭГТ
Элсэлтийн Ерөнхий шалгалтын сорилго шалгалтын анализыг 2012-03-23-нд Боловсролын хэлтэст ирүүлнэ үү. Анализыг дараах файлаас татаж авна уу.
Энд дарж татаж авна уу.
2012-03-15 16:16:29 минутад сайтад тавигдсан мэдээлэл
2011-2012 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН БОЛОВСРОЛЫН БИЧИГ БАРИМТ ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 155 дугаар зарлиг гарсантай холбогдуулан “Иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож байгаа үнэмлэх, диплом, гэрчилгээнд крилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байсугай” гэсэн заалтыг хэрэгжүүлж эхлээд байна.
Бүрэн эхийг энд дарж татаж авна уу.
2012-03-15 09:15:52 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД
Дүүргийн хэмжээнд халдварт өвчин урьд оны мөн үеэс өсч гахай хавдар, халдварт шар, салхинцэцэг зэрэг өвчнүүд ихсэх хандлагатай байгаа тул шуурхай арга хэмжээ авах тухай Нийгмийн хэлтсийн даргын албан бичиг гарсан байна. татаж авна уу.
Албан бичгийг энд дарж татаж авна уу.
2012-03-15 09:10:21 минутад сайтад тавигдсан мэдээлэл
"СТАНДАРТ БОДЛОГО" БАГА АНГИЙН БОЛОН МАТЕМАТИКИЙН БАГШ НАРЫН ОЛИМПИАД ЯВАГДАНА
ЕБС-ийн бага ангийн болон Математикийн багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ахиц үр дүнг тооцох зорилгоор "Стандарт бодлого" олимпиадыг явуулж байна. Хугацаа: 2012-03-01-нээс 2012-04-20 хүртэл явагдана.
Удирдамжийг энд дарж татаж авна уу.
2012-03-11 15:17:49 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ СУРАГЧДЫН ХИЧЭЭЛ СОНГОЛТЫН СУДАЛГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ
ЕБС-иуд 11 дүгээр ангийн сурагчдаас Элсэлтийн Ерөнхий шалгалт өгөхдөө ямар ямар хичээл сонгосон тухай мэдээллийг 2012-03-14-ны дотор Боловсролын хэлтэст цаасаар болон файлаар ирүүлнэ үү.
Судалгааны маягтыг энд дарж татаж авна уу.
2012-03-11 08:16:29 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, АРГА ЗҮЙЧ НАРЫН АНХААРАЛД
ЕБС, цэцэрлэгүүд 2012-03-16-ны дотор Боловсролын хэлтсийн Статистик мэдээлэл, Хяналт-Шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Баатарцэндэд дараах судалгааг гаргаж өгнө үү.
Судалгааг энд дарж татаж авна уу.
2012-03-11 08:15:49 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН АНХААРАЛД ӨМЧ ХАМГААЛАХ ТООЛЛОГЫН СЕМИНАР БОЛНО.
2012-03-13-нд 10:00 цагаас Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын /Улаанбаатах чуулга/ зааланд ЕБС, Цэцэрлэгүүд өмч хамгаалах комиссоосоо тооллого хариуцсан хүнээ семинарт суулгана уу. Жич: Заавал ирүүлэх ёстой.
БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС
2012-03-06 09:01:19 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ШИНЭ ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН БАЙГУУЛАГДСАНЫ 91 ЖИЛИЙН ОЙ, МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛНО
Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн 9-11 дүгээр ангиудын сурагчдын дунд "Монгол цэрэг" сэдэвт 200-250 үгтэй А4 хэмжээний цаасан дээр Arial үсгийн фондоор 12-ийн хэмжээтэй бичсэн зохион бичлэгийг 2012-03-12-ны дотор Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын байрны 204 тоот өрөөнд /Цэргийн штаб/-д хүргүүлнэ.
Удирдамжийг энд дарж татаж авна уу.
2012-03-05 17:10:41 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЦЭРГИЙН ҮҮРЭГТНИЙ ҮНЭМЛЭХНИЙ СУДАЛГАА АВАХ ТУХАЙ
1994 онд төрсөн 18 нас хүрсэн болон хүрч байгаа сурагчдаас Цэргийн үүрэгтний үнэмлэх авсан болон аваагүй сурагчдын судалгааг дараах хүснэгтээр Боловсролын хэлтэст 2012-03-07-ны дотор ирүүлнэ үү. Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй сурагчдаас дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ үү.
|Ургын овог| Эцэг/эх/-ийн нэр| Сурагчийн нэр | Регистр | Иргэний үнэмлэх | Гэрийн хаяг | мөн 1 хувь зураг хавсарган/3х4 хэмжээтэй/ материалыг бүрдүүлж ирнэ.
БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС
2012-03-02 15:36:46 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН ЯРУУ НАЙРАГЧДЫН "ХҮРЭЛ ТУЛГА-2012" УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын "ХҮРЭЛ ТУЛГА-2012" уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр анги, 10-22 анги гэсэн ангилалаар 2012-03-12 өдрийн 10:00 цагаас болно.
Удирдамж хуудас 1 Удирдамж хуудас 2
2012-02-29 11:57:47 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ҮНДЭСНИЙ ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГААС ЕБС-ИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН ТОГЛОЛТ ТОГЛОЖ БАЙНА.
НБГ-аас ҮДБЭЧ-т санал хүргүүлж Ерөнхий боловсролын сургуулийн сурагчидад бүтэн жилийн турш тоглолт тоглохоор болсон ба тоглолтын хуваарийг дараах файлаас үзнэ үү.
Албан бичиг Хуваарь хуудас 1 Хуваарь хуудас 2
2012-02-29 11:56:12 минутад сайтад тавигдсан мэдээлэл
"ХҮҮХЭД ХААН ХЭРЭГЛЭГЧ" ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЯВАГДАНА.
Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангий сурагчдын дунд "Хүүхэд хаан хэрэглэгч" сэдэвт гар зургийн уралдаан болно.
Албан бичиг Удирдамж хуудас 1 Удирдамж хуудас 2
2012-02-29 11:56:12 минутад сайтад тавигдсан мэдээлэл
АРХИВ, БИЧИГ ХЭРЭГ ХАРИУЦСАН АЛБАН ТУШААЛТАНД МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ТУХАЙ
Ерөнхий боловсролын сургууль, Төрийн үйлчилгээний албаны архив, бичиг хэрэг хариуцсан албан тушаалтанд мэргэшлийн зэрэг олгохтой холбогдуулан материалаа ирүүлнэ үү.
Энд дарж албан бичгийг үзнэ үү.
2012-02-29 11:37:26 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД МАТЕМАТИКИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ АНГИД /Математикийн гүнзгийрүүлсэн сургалт заадаг/ ХИЧЭЭЛ ЗААДАГ БАГШ НАРЫН СУДАЛГАА
Дараах судалгааг 2012-03-02-ны дотор Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Галбадрахад файлаар ирүүлнэ үү.
Судалгааны маягтыг энд дарж татаж авна уу
2012-02-13 11:30:17 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕР,НЯГТЛАН БОДОГЧДЫН АНХААРАЛД
Статистик мэдээний БДБ-17, СӨБ6 маягтуудыг 2012-02-16-ны дотор Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ц.Баатарцэндэд цаасаар болон файлаар ирүүлнэ үү. Сар шинийн баяр тохиож байгаа тул мэдээний хугацааг нааш нь татсан болно.
БДБ 17 маягт татах СӨБ 6 маягт татах
2012-02-07 09:03:39 минутад сайтад тавигдсан мэдээлэл
"ДЭЛХИЙН ЗӨН" ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС 2 КРЕДИТЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ
"Дэлхийн зөн" Олон Улсын байгууллагаас 2012-02-10-12-ны өдрүүдэд "Хүүхдийн хувийн онцлог" сэдэвт 2 кредитын сургалтыг зохион байгуулах гэж байгаа тул ЕБС-н 5 багшаа хамруулна уу. Жич: Сургалтанд хамрагдах багш нарын нэрсийг |Овог нэр| Регистр| Нас хүйс|Мэргэжил|Холбоо барих утас| гэсэн маягтны дагуу хүснэгтлэн ирүүлнэ үү.
EDUCATION of DEFARTMENT
2012-02-06 14:50:17 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг “Нийслэл хүрээ” болгон нэрлэхээр тогтсоны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Нийслэлийн нутаг захиргааны албан тушаалтан “Богд хааны Лүндэн” уншиж “Нийслэл хүрээний” түүхээр сурагчидтай 10-15 минутын ярилцлага хийнэ.
Жич: Хичээлийн бэлтгэлийг хангаж Сургалтын менежер, түүхийн багш, мэдээлэл зүйн багш нарыг байлцуулж ажиллах ба 10,11 дүгээр ангийн сурагчдад заах ба тухайн сургууль анги тахимаасаа хамаараад зохицуулалт хийж болно. Хичээл заах албан тушаалтаны нэрс бүрэн батлагдаагүй тул нэрсийг Боловсролын хэлтсээс лавлана уу. Хичээл: 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09,30 цагт эхэлнэ.
Хичээлийн агуулга, цахим хичээлийн материалыг нийслэлийн Боловсролын газрын www.eeoc.mn вэб хуудаснаас татаж авч ашиглахыг зөвлөж байна. http://www.4shared.com/office/nVDDGKR3/niisleliin__tvvhiin_lektur__20.html
EDUCATION of DEFARTMENT
2012-02-03 10:47:29 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЕБСУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮП АРХИВЫН ТАЙЛАНГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ
Архивын тоон тайлан мэдээг үнэн зөв гаргаж, тамга гарын үсгээр баталгаажуулан 2012 оны 02 сарын 06 нд 14.00 цагаас өмнө Боловсролын хэлтэс ирүүлнэ үү.
Маягтыг татаж авах
2012-02-02 11:19:39 минутад сайтад тавигдсан мэдээлэл
СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД ЯАРАЛТАЙ СУДАЛГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ
Сургалтын менежерүүд дараах судалгааг 2012-02-02-ны 14:00 цагаас өмнө боловсролын хэлтэст ирүүлнэ үү. Жич: Цаанаас ирсэн судалгааны хугацаа давчуу байгааг харгалзан үзнэ үү.
Судалгааны маягтыг татаж авах
2012-01-31 10:11:28 минутад сайтад тавигдсан мэдээлэл
МОНГОЛЫН БАГШ НАРЫН 46 ДАХЬ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
2012-01-30 16:46:59 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЕБС-ИЙН ЗАХИРАЛ% ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ, НЯГТЛАН БОДОГЧДЫН АНХААРАЛД
2011 оны 12 дугаар сарын цалингийн цэсээ файлаар 2012-01-31-ны дотор Боловсролын хэлтсийн Төсвийн мэргэжилтэнд хүргүүлнэ үү. Жич: Цалин нэмэх асуудалтай холбоотой тул хугацаа хоцроохгүй байхыг хүсье.
БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС
2012-01-30 11:48:51 минутад сайтад тавигдсан мэдээлэл
"НИЙСЛЭЛ ХҮРЭЭ" СЭДЭВТ ГАР ЗУРАГ, ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Монгол Улсын нийслэлийг 1912 онд Богд хааны лүндэнгээр "Нийслэл хүрээ" болгон нэрлэсний 100 жилийн ойн ажлын хүрээнд Улаанбаатар хотыэ түүхэн хөгжил, өв уламжлалыг хүүхэд багачуудад таниулахиаар ЕБС-н 7-11 дүгээр ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан, 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Удирдамжыг татаж авах хуудас1 хуудас2
2012-01-30 11:48:29 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ЕБСУРГУУЛИУДЫН ЗАХИРАЛУУДЫН АНХААРАЛД
Дараах судалгааг 2012-01-31-ны дотор бөглөж Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэнд ирүүлнэ үү.
Судалгааны маягтыг татаж авах
2012-01-24 12:49:16 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХИМИЙН ХИЧЭЭЛИЙН ОЛИМПИАДЫН ДҮН ГАРЛАА
ЧД-ийн 57 дугаар сургууль дээр ЕБС-ийн дунд зохион байгуулагдсан Химийн хичээлийн олимпиадын дүн гарлаа
Дүнг татаж авах
2012-01-19 12:31:06 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН ОЛИМПИАД 17 ДУГААР СУРГУУЛЬ ДЭЭР ЯВАГДАНА.
ЧД-ийн ЕБС-ийн төрийн өмчийн сургуулиас шалгарсан 9.11-р ангийн эхний 6 сурагч, төрийн бус өмчийн сургуулиас шалгарсан эхний 4 сурагч, 1 багш орно.
БҮРТГЭЛ: 2012 оны 1 дүгээр сарын 20-ны 10:00-17:00 цагийн хооронд бүртгэх ба бүртгүүлэхдээ сургалтын менежерээр баталгаажуулсан нэрсийн жагсаалт, хувийн хэрэг, 1% цээж зурагтай ирнэ.
Удирдамжийг татаж авах
2012-01-18 14:10:16 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛИЙН ОЛИМПИАД 23 ДУГААР СУРГУУЛЬ ДЭЭР ЯВАГДАНА.
ЧД-ийн төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудаас II-XI бүлэг тус бүрээс 3 сурагч,бага дунд 2 багш оролцоно.
Бүртгэл: 2012 оны 01 сарын 20,23-ны өдрийн 10-17 цагийн хооронд тус сургуулийн 215 тоот бүртгүүлж, мандат авна.
Бүртгүүлэх материал: Сургуулийн зүгээс олимпиадад оролцох багш сурагчдын зурагтай нэрсийг нэгтгэж (мэдүүлэг маягаар) сургалтын менежерээр баталгаажуулж авчирна.
Удирдамжийг татаж авах
2012-01-18 12:48:29 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХИМИЙН ХИЧЭЭЛИЙН ОЛИМПИАД 57 ДУГААР СУРГУУЛЬ ДЭЭР ЯВАГДАНА.
ЧД-ийн төрийн болон төрийн бус өмчийн сургуулиуд 9,11-р ангийн химийн хичээлийн аварга тус бүр 5 сурагч болон багшаа оролцуулна. 2012 оны 1-р сарын 19-ны өдөр 1000-1700 цаг хүртэл № 211 тоот өрөөнд явагдана. Бүртгэлийн хураамжгүй. Сургууль бүр албан ёсоор оролцох сурагчдын нэрсийг сургалтын менежереер баталгаажуулан, хувийн хэргийн хамт авчирна. Засалтанд оролцох багшийн нэрийг хамт ирүүлнэ.
Удирдамжийг татаж авах
2012-01-18 09:45:36 минутад сайтад тавигдсан мэдээлэл
БИОЛОГИ, ЭКОЛОГИ, БАЙГАЛЬ ШИНЖЛЭЛИЙН БАГШ НАРТ КРЕДИТТЭЙ СУРГАЛТ ЯВАГДАНА.
ЕБС-ийн экологи, биологи, байгаль шинжлэлийн багш нарт зориулж Монгол Улсын их сургуулийн Экологийн боловсролын төвөөс кредиттэй сургалт зохион байгуулах гэж байна. Иймд багш нараа хамруулна уу.
Албан бичгийг татаж авах
2012-01-15 13:26:12 минутад сайтад тавигдсан мэдээлэл
"БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХӨГЖЛИЙН ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА" СЭДЭВТ ҮНДЭСНИЙ ЗӨВӨЛГӨӨН БОЛОХ ТУХАЙ
ЕБС-ийн биеийн тамирын багш нар оролцох дээрэх Үндэсний зөвөлгөөнд төрийн өмчийн ЕБСургуулиудаас дүүргийн өсврийн шигшээ багийн багшаас бусад 2 багш оролцуулах, төрийн бус өмчийн сургуулиудаас 1 багш оролцуулах болсон тул оролцох багш нарын нэрсийг дараах анкетын дагуу 2012-01-16-ны өдрийн 12:00 цагаас өмнө Боловсролын хэлтэст ирүүлнэ үү. Жич: Зөвөлгөөн нь Засгийн газрын ордонд болох тул багш нарын регистрын дугаар, иргэний үнэмлэхний номерыг заавал бичихийг анхаарна уу.
Анкетыг татаж авах Зөвөлгөөний удирдамж хуудас 1 Хуудас 2 Хуудас 3
2012-01-10 14:08:36 минутад сайтад тавигдсан мэдээлэл
МОНГОЛЫН БАГШ НАРЫН 46 ДАХЬ ӨДРИЙГ УГТАЖ БАГШ, СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Монголын багш нарын 46 дахь өдрийг угтан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш, сурагчдын дунд
- "Миний хайртай багш" /Шүлэг, зураг, сэтгэгдэл, чин сэтгэлийн үг гэх мэт/
- Сургуулийн "Хамгийн хамгийн багш" номинаци шалгаруулах
- Удирдах ажилтан, багш нарын дунд "Шилдэг элэглэл"-ийн уралдаануудыг тус тус зарлаж байна.
Удирдамжийг татаж авах
2012-01-10 09:18:51 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ТӨРИЙН ӨМЧИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН СУРГУУЛИУД ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ
2011-2012 оны хичээлийн жилийн Ерөнхий шалгалтын мэдээллийг Төрийн болон төрийн бус өмчийн сургуулиуд 2012-01-18-ны дотор Боловсролын хэлтэст ирүүлнэ үү. Жич: Sheet бүрийг бөглөхдөө доорхи зааврын дагуу бөглөж ирүүлэхийг анхаарна уу. Асуух зүйл гарвал: 99888023, 70112072 утасаар холбоо барина уу.
ЭЕШ-ийн мэдээллийн маягт
2012-01-03 12:01:12 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ТӨРИЙН ӨМЧИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН СУРГУУЛИУДЫН АНХААРАЛД
Статистик мэдээний СУ-17, БДБ-18 мэдээнүүдийн 2012-01-10-ны дотор Боловсролын хэлтсийн Статистик мэдээлэл, Хяналт - Шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Баатарцэндэд хүлээлгэн өгөхийг анхаарна уу. Жич: БДБ18 мэдээн дээр бөглөхдөө өмнө жилийн мэдээтэйгээ харьцуулалт хийж ирүүлэхийг анхаарна уу. Бууралт ба өсөлт хэтэрхий ихээр ирдэг нь мэдээг буруу гаргасанд тооцогдоно.
Маягтыг татаж авах
2011-12-28 08:59:46 минутад сайтад тавигдсан мэдээлэл
2011 ОНЫ ДҮҮРГИЙН "МЭРГЭЖЛИЙН АВАРГА БАГШ" УРАЛДААНД ОРОЛЦОХ БАГШ НАРЫН МЭДҮҮЛЭГ
2011 оны Чингэлтэй дүүргийн "Мэргэжлийн аварга багш" уралдаанд оролцох багшийн мэдүүлгийг дараах маягтын дагуу 2011-12-28-ны өдөр Боловсролын хэлтэст ирүүлнэ үү. ЖИЧ: БСШУ-ны Сайдын 2007 оны 440 дүгээр тушаалын дагуу боловсруулсан нэгж хичээлийн хөтөлбөр нэгийг хамт ирүүлнэ.
Мэдүүлгийн маягт татаж авах
2011-12-27 08:30:11 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЙЛАНГ ЕБСУРГУУЛИУД СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ, ЦЭЦЭРЛЭГҮҮД 17 ДУГААР СУРГУУЛЬ ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛЛОО
Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 37.4 дэх заалт, Төрийн албаны тухай зөвлөлийн 2004 оны 17 дугаар тогтоолын дагуу төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний тайлан гаргах ажлыг цэцэрлэгүүд 17 дугаар сургууль дээр 2011-12-27-нээс эхлэн мэдээлэлээ оруулахыг анхааруулж байна.
Албан бичгийг татах Хуваарийг татах
2011-12-14 12:21:49 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЙЛАН ГАРГАХ ТУХАЙ
Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 37.4 дэх заалт, Төрийн албаны тухай зөвлөлийн 2004 оны 17 дугаар тогтоолын дагуу төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний тайлан гаргах ажлыг 23 дугаар сургуулийн компьютерийн танхимд зохион байгуулах тул тайлан мэдээгээ хуваарийн дагуу гаргахыг үүрэг болгож байна.
Албан бичгийг татах Хуваарийг татах
2011-12-14 10:48:26 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН НЯГТЛАН БОДОГЧДЫН АНХААРАЛД
Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн нягтлан бодогч нар дараах судалгаануудыг 2011-12-14-ны 17:00 цагаас өмнө Боловсролын хэлтэст ирүүлнэ үү.
12 дугаар сарын өрийн судалгаа Орон тооны судалгаа
2011-12-14 09:32:14 минутад сайтад тавигдсан мэдээлэл
2011 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ДАРААХ ЗАГВАРААР АВНА
Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд 2011 оны үйл ажиллагааны тайлангаа дараах загварын дагуу нэгтгэн 2011-12-16-ны өдрийн 14:00 цагаас өмнө Боловсролын хэлтэст цаасаар болон файлаар ирүүлнэ үү. Жич: 2011 оны 4 дүгээр улиралын захирал, эрхлэгч нарын үр дүнгийн урамшуулал нь тайлангаас хамаарахыг анхаарна уу.
Тайлангийн загварыг татаж авах
2011-12-12 15:47:28 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ОНЦ ЧУХАЛ ОБЪЕКТУУДЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Онц чухал объектуудын талаарх мэдээллийн сан бүрдүүлэх мэдээллийн бүдүүвч, жагсаалтыг гаргасан. Жагсаалтын дагуу материалаа бүрдүүлээд 2011-12-15-ны дотор Онцгой байдлын хэлтэст ирүүлнэ үү.
Жагсаалтыг харах
2011-12-12 12:35:59 минутад сайтад тавигдсан мэдээлэл
УРСГАЛ БОЛОН ИХ ЗАСВАРЫН СУДАЛГААГ СҮҮЛИЙН 20 ЖИЛЭЭР ГАРГАЖ ИРҮҮЛНЭ ҮҮ.
Төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд сүүлийн 20 жилээр урсгал болон их засвар хийгдсэн судалгааг 2011-12-13-ны 12:00 цагаас өмнө Боловсролын хэлтэст ирүүлнэ үү.
БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС
2011-12-08 08:21:17 минутад сайтад тавигдсан мэдээлэл
Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Олонлог-Төв” сургуулийн 10 жилийн ойн нэрэмжит математикийн олимпиадын удирдамж
Математикийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулах, бодлого бодох ур чадварыг хөгжүүлэх, математикт авьяастай сурагчдыг урамшуулан дэмжихэд оршино. Бзртгэл: 12-р сарын 5-9-ний өдрүүдэд “Олонлог-Төв” сургууль дээр явагдана. Бүртгэлийн хураамж 3000 төг.
Удирдамжыг энд дарж татаж авна уу.
2011-12-06 13:46:49 минутад сайтад тавигдсан мэдээлэл
МОНГОЛЫН БАГШ НАРЫН 46 ДАХЬ ӨДРИЙГ УГТАЖ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН БАГШ, АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ДУНД ЗОХИОГДОХ "СПОРТ НААДАМ -2011" ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Тэмцээнийг 2011 оны 12 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Биеийн тамир спорт хороо, 23,24,39 дүгээр сургуулиуд дээр тус тус зохион байгуулагдана.
Удирдамжыг энд дарж татаж авна уу.
2011-12-06 13:45:19 минутад сайтад тавигдсан мэдээлэл
"ҮНДСЭН ХУУЛЬ МИНИЙ АМЬДРАЛД" СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
"Үндсэн хууль миний амьдралд" сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн сурагчид хамрагдана.
Удирдамжыг энд дарж татаж авна уу.
2011-11-29 10:05:39 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН 5 ДУГААР АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗАРЛАЖ БУЙ “СТАНДАРТ 2012” УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2011-2012 оны хичээлийн жилийг “Математикийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулах жил” болгосонтой холбогдуулан суралцагчдын сурлага, хүмүүжил төлөвшлийг сайжруулахад чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэх, боловсролын чанар, үр ашгийг нэмэгдүүлэх, бага дунд ангийн залгамж холбоог сайжруулах бодит хэрэгцээнд тулгуурлан энэхүү уралдааныг зарлаж байна.
Удирдамжыг энд дарж татаж авна уу.
2011-11-29 10:04:11 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
• Цэцэрлэгүүд нь Монгол улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөнө.
• Худалдан авалт хийхдээ 1 саяас 30 хүртэл сая төгрөг байвал 3-с доошгүй байгууллагын үнийн саналыг харьцуулан үнэлэх аргыг ашиглана.
• Энэхүү үйл ажиллагааны хэрэгжилтэд дүүргийн ЗДТГ, СТСХ-ээс хяналт тавьж ажиллана.
Зөвлөмжийг энд дарж татаж авна уу.
2011-11-29 10:03:45 минутад сайтад тавигдсан мэдээлэл
2011 ОНЫ “ШИЛДЭГ НОМ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Цэцэрлэг бүр дэвшүүлсэн зорилго, зорилтоо оновчтой тодорхойлж, түүнд хүрэх арга зам, хүний нөөцийн чадавх, менежментээ сайжруулан ажиллах, боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэхэд оршино.
Хамрах хүрээ: Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүд
Удирдамжыг энд дарж татаж авна уу.
2011-11-24 08:41:36 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД
Төрийн болон төрийн бус Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчимд байрлах бохирын худагны таглааны судалгааг 2011-11-28-ны 10:00 цагаас өмнө Боловсролын хэлтэст файлаар ирүүлнэ үү.
Хүснэгтийг энд дарж үзнэ үү.
2011-11-23 11:25:14 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “МАТЕМАТИКИЙН СУРГАЛТЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЖИЛ” –ИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Математикийн сургалтын чанарыг сайжруулах, багш нарын мэдлэг, мэргэжлийгдээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, математикийн кабинет ашиглалтыг сайжруулах, хүүхэд багачуудын математик сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.
Төлөвлөгөөг энд дарж үзнэ үү.
2011-11-22 10:35:58 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУД, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАНУУДЫН ДУНД ЗОХИОГДОХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг утгсан Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгийн удирдах ажилтануудын дунд зохиогдох гар бөмбөгийн тэмцээн болно.
Удирдажыг энд дарж үзнэ үү. Оролцох багийн нэрс
2011-11-22 09:22:49 минутад сайтад тавигдсан мэдээлэл
"СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН-2011" ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БОЛОВСРОЛЫН НИЙГМИЙН АЖИЛТНЫ УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Боловсролын нийгмийн ажилтны ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг хэрэгжүүлэхэд захиргаа, арга зүйн дэмжлэг үзүүлж, боловсролын нийгмийн ажилтанд мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бүрдүүлэхэд оршино.
Удирдажыг энд дарж үзнэ үү.
2011-11-22 09:21:54 минутад сайтад тавигдсан мэдээлэл
МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН АХМАД УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБООНЫ 10 ЖИЛИЙН ОЙГ УГТАЖ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЗОХИОН БАЙГУУЛАХ 14 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Монголын боловсролын ахмад удирдах ажилтны 10 жилийн ойг угтаж Чингэлтэй дүүрэгт зохион байгуулах 14 хоногийн ажлын төлөвлөгөөг танилцуулж байна.
Төлөвлөгөөг дараах холбоосоор татаж авна уу. Хуудас 1 Хуудас 2
2011-11-22 09:20:41 минутад сайтад тавигдсан мэдээлэл
"ЭРХ ЧӨЛӨӨ - ТУСГААР ТОГТНОЛ" ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Монголын боловсролын ахмад удирдах ажилтны 10 жилийн ой, Улс тунхагласны баярын хүрээнд зохион байгуулж буй "ЭРХ ЧӨЛӨӨ - ТУСГААР ТОГТНОЛ" сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Удирдамжыг татаж авах
2011-11-21 11:25:39 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ДОРНЫН ИХ ЯРУУ НАЙРАГЧ Б.ЯВУУХУЛАНГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БИДНИЙ НҮДЭЭР” СЭДЭВТ ШҮЛГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын санаачлагаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгуулагдсан, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнг сурталчлах, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүдийн авьяас билгийг нээн хөгжүүлэхэд оршино. Жич: Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд хамрагдахыг анхаарна уу.
Удирдамжыг татаж авах
2011-11-17 15:13:48 минутад сайтад тавигдсан мэдээлэл
БОЛОВСРОЛ ХӨТӨЛБӨР БОЛОН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БИЕЛЭЛТ ГАРГАХ ТУХАЙ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын захиралууд Боловсрол хөтөлбөр болон нийгэм, эдийн засгийн биелэлтийг 2011-11-28-ны дотор Боловсролын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Галбадрах-д файлаар болон цаасаар өгнө үү.
Боловсрол хөтөлбөрНийгэм,ЭЗ-ийн зорилт Үндэсний хөтөлбөр
2011-11-17 09:24:57 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН АЖИЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАХ АЖЛЫН УДИРДАМЖ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаа болон боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа тушаал зааврын хэрэгжилтэнд хяналт тавин зөвлөн туслахад оршино.
Дэлгэрэнгүй
2011-11-17 09:23:37 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД
1. Хичээлийн судалгааг зохион байгуулах чиглэлээр бие даан хийх даалгаврын зааварыг татаж авч үзнэ үү. 2. Нийслэлийн 2011 оны шилдэг залуу-г шалгаруулах удирдамжыг татаж авна уу. Жич: 2011-12-01-ны дотор Боловсролын хэлтэст ирүүлнэ.
Хичээлийн судалгааг энд дарж үзнэ үү. Шилдэг залуу удирдамжыг энд дарж үзнэ үү.
2011-11-15 10:02:12 минутад сайтад тавигдсан мэдээлэл
БДБ 15 МЭДЭЭ АВАХ ТУХАЙ
ЕБСургуулиуд БДБ15 мэдээг 2011-11-15-ны 16:00 цагаас өмнө Боловсролын хэлтэст цаасаар болон файлаар мөн Захиралын баталгаажуулсан албан бичигтэй ирүүлнэ үү. ЖИЧ: Уг мэдээ нь тухайн хамран сургах тойргийн хүүхэд, БДБ3 мэдээтэй уялдаж байхыг анхаарна уу.
БДБ15 мэдээг энд дарж татаж авах
2011-11-04 13:18:31 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААН, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УНШЛАГА, ЗАЛУУ БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫ ТАЙЛАН
Чингэлтэй дүүргийн багш нарын ур чадварын уралдааны тайланг Энд дарж үзнэ үү
Чингэлтэй дүүргийн багш нарын Сурган хүмүүжүүлэх уншлагын уралдааны тайланг Энд дарж үзнэ үү
Чингэлтэй дүүргийн Залуу багш нарын ур чадварын уралдааны тайланг Энд дарж үзнэ үү
Хуваарийг энд дарж татаж авах
2011-11-03 14:31:54 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫ ХУВААРЬ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн багш нарын ур чадюарын уралдааны хуваарь дараах байдлаар явагдана. ЖИЧ: Дүгнэх үзүүлэлтэнд оруулах саналаа ирүүлнэ үү.
Хуваарийг энд дарж татаж авах
2011-10-26 12:34:22 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН АНХААРАЛД
Elite Education" хүүхэд залуучуудын соёл боловсролыг дэмжих төвийн нэрэмжит Англи хэл, Математик, Монгол бичгийн олимпиадын удирдамжийн дагуу сурагчидаа өргөнөөр хамруулна уу. Бүртгэл 2011.11.04-нд дуусна.
Удирдамжийг энд дарж татаж авах
2011-10-26 12:34:22 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН АНХААРАЛД
Статистик мэдээ БДБ14, 14.1 мэдээг авах тухай.
Статистик мэдээ БДБ14 мэдээг 2011.11.04-ны дотор ирүүлэх. ЖИЧ: Мэдээний маягтыг эвдэхгүй байх. Номын фонд болон анги тус бүрээр тухайн сургуулийн хүүхдийн тоотой барих хэсгийг анхаарч алдаагүй мэдээ ирүүлж байхыг анхаарна уу_
Маягтыг энд дарж татаж авах
2011-10-26 12:34:22 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН АНХААРАЛД
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын дунд "Ур чадварын уралдаан"-нд оролцох багш нарын судалгааг 2011-10-27-ны өдрийн 15:00 цагаас өмнө Боловсролын хэлтэсийн Ахлах мэргэжилтэн Б.Галбадрахад ирүүлнэ үү. Жич: Хугацаа хурцарсан тохиолдолд ур чадварын уралдаанд оролцуулахгүй болохыг анхаарна уу.
Маягтыг энд дарж татаж авах
2011-10-25 16:41:57 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БАГШ НАРЫН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УНШЛАГА БОЛНО.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын дунд "Сурган хүмүүжүүлэх уншлага"-ын шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг зохион байгуулах гэж байна. Удирдамжийг татаж авна уу.
Удирдамжыг энд дарж татаж авах
2011-10-17 08:22:11 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ТӨРИЙН ӨМЧИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД
Цэцэрлэг, сургуулийн багш нарын мэдээллийг дараах байдлаар авах болсон тул уг мэдээллийг 2011.10.17-ны 15:00 цагаас өмнө Боловсролын хэлтэст файлаар ирүүлнэ үү. Жич: Энэхүү мэдээлэл нь БДБ мэдээ, СӨБ мэдээтэй тулгалт хийх учир статистик мэдээтэйгээ харьцуулж хийхийг анхаарна уу.
Сургууль багш судалгаа татаж авахЦэцэрлэг багш судалгаа татаж авах
2011-10-13 17:10:23 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ТӨРИЙН ӨМЧИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН СУРГУУЛИУДЫН АНХААРАЛД
Дараах дүрэмт хувцасны судалгааг 2011-10-14-ны 14:00 цагаас өмнө Боловсролын хэлтэст ирүүлнэ үү. Жич: Дүрэмт хувцас өмсөдөггүй сургууль санал хүсэлттэй хэсгийг бөглөж өгнө гэдгийг анхаарна уу.
Судалгааг татаж авах
2011-10-12 08:44:12 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ТӨРИЙН ӨМЧИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД
1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдийн багш нарын ур чадварын уралдааны удирдамжыг татаж авна уу.
2. “Багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт сурган хүмүүжүүлэх уншлагыг зохион байгуулах ажлын удирдамжыг татаж авна уу.
Ур чадварын удирдамж татаж авахСХУншлагын удирдамж татаж авах
2011-10-12 08:43:28 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ТӨРИЙН ӨМЧИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН БАГА АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН АНХААРАЛД
1. Ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн залуу багш нарын сургалтын үйл ажиллагаатай танилцан, бага ангийн багш нарын мэдээллийн технологийн боловсролын түвшин болон заах арга ур чадварыг дээшлүүлэх, тэргүүний заах арга, ур чадвартай багшийг шалгаруулан, тэдний туршлагыг бусдад сурталчлан, туслан дэмжиж бага ангийн залуу багш нарын ур чадварын уралдаан болно.
2. Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс "Би залуу багш 4" хөтөлбөрийг зохион байгуулж байгаа тул багш нараа идэвхтэй оролцуулна уу.
Ур чадварын удирдамж татаж авах"БИ ЗАЛУУ БАГШ 4" хөтөлбөр татаж авах
2011-10-10 15:37:51 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ТӨРИЙН ӨМЧИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД
Дараах мэдээг 2011-10-11-ны 12:00 цагаас өмнө Боловсролын хэлтэст ирүүлнэ үү. САНАМЖ: СӨБ мэдээ буюу Статистик мэдээг хүүхдийн регистрын дугаартай хамт авж байж тухайн байгууллагын хувьсах зардлыг тогтоох учир энэхүү маягтыг хоцроосон тохиолдолд тухайн байгууллагын хувьсах зардалд нөлөөлөхийг анхаарна уу. ЖИЧ: Мэдээг гаргахдаа Хүснэгтний толгойн асуулгыг уншиж гаргах ба нийт хүүхдийн тоо болон хүйс, нас, малчны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нь тухайн байгууллагын өгсөн Статистик мэдээтэй уялдаж байх ёстойг анхаарна уу.
Сургуулийн мэдээ татаж авахЦэцэрлэгийн мэдээ татаж авах
2011-10-05 12:43:33 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД
ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ДУНД ЗОХИОН ЯВУУЛАХ “НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2011” ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх, бага насны хүүхдийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэхэд оршино.
Удирдамжыг татаж авах
2011-10-05 08:31:18 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН АНХААРАЛД
2011-2012 оны хичээлийн жилд багшлаж буй гадаад хэлний багш нарын судалгааг доорхи маягтын дагуу 2011.10.07-ны дотор Боловсролын хэлтэст ирүүлнэ үү. Жич: Маягт Sheet1-3 гурван маягт байгааг анхаарна уу.
Судалгааг татах
2011-09-22 08:41:27 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДЫН АНХААРАЛД
2011-2012 оны хичээлийн жилд “Хүүхэд бүрт нэг аяга сүү” аяныг 2011 оны 09 дүгээр сарын 20-ний өдрөөс 10 дүгээр сарын 20-ний хооронд Нийслэлийн “Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр цэцэрлэгийн хүүхдийн хоолны төлөвлөгөөт цэсэнд өдөр бүр нэг аяга сүү олгож байхаар төлөвлөн баталж үзлэг шинжилгээгээр аюулгүй болох нь бүрэн батлагдсан сүүг хүүхдэд өгөх ажлыг зохион байгуулахыг мэдэгдэж байна.
Төлөвлөгөөг үзэх
2011-09-22 09:42:42 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АНХААРАЛД
НБГ-ын даргын 82 дугаар тушаал Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хянахад баримтлах журамыг анхаарч ажиллана уу.
Журмыг үзэх
2011-09-13 08:55:33 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦРЛЭГИЙН АНХААРАЛД
2011-2012 оны хичээлийн жилд суралцаж буй сурагч болон ажиллаж буй багш нарын судалгааг дараах байдлаар 2011.09.19-нд Боловсролын хэлтэст ирүүлнэ үү.
Судалгааг татаж авах
2011-09-12 11:53:51 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН СУРГУУЛИУДЫН БАГА АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН АНХААРАЛД
Дараах судалгааг 2011.09.18-ны дотор Боловсролын хэлтсийн Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ж.Байгальд файлаар ирүүлнэ үү. Жич: Судалгаа нь sheet болгон өөр өөр төрлийн учир сайн нягталж хийхийг анхаарна уу.
Судалгааг татаж авах
2011-09-12 11:41:23 минутад сайтад тавигдсан мэдээлэл
БДБ МЭДЭЭ, СӨБ МЭДЭЭ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ
Ерөнхий Боловсролын сургууль БДБ мэдээний 1 ба 1-ийн задаргаа, 1.1, 2-12, БДБ-16 маягтуудыг 9 дүгээр сарын 15-наас эхлэн 20-ны дотор, Цэцэрлэгүүд: СӨБ мэдээний СӨБ1 - 5 маягтыг 9-р сарын 19-ноос 23-ны хооронд Боловсролын хэлтсийн Статистик мэдээлэл-Хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Баатарцэндэд мэдээг гаргасан сургалтын менежер биеээр ирж цаасаар болон цахим хэлбэрээр өгнө.
БДБ МЭДЭЭНИЙ МАЯГТСӨБ МЭДЭЭНИЙ МАЯГТ
2011-09-08 09:15:32 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН АНХААРАЛД
1.2011-2012 оны хичээлийн жилд Ерөнхий Боловсролын сургуульд нийтийн тээврээр үйлчлүүлжж сургуульдаа ирдэг сурагчдын судалгааг 2011.09.12-ны дотор Боловсролын хэлтэст ирүүлнэ үү.
2. Цэцэрэгүүд 07:00-08:00 цагийн хооронд цэцэрлэгтээ ирдэг хүүхдийн тандалтын судалгаа 2011.09.12-ны дотор Боловсролын хэлтэст ирүүлнэ үү.
Судалгааг энд дарж татаж авна уу
2011-09-07 11:04:11 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБСУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН АНХААРАЛД
2011-2012 оны хичээлийн жилийн эхний байдлаар сурагчдын тоог гаргах учраас доорхи мэдээг 2011.09.07-ны дотор Боловсролын хэлтэст ирүүлнэ үү. Мөн 2011-2012 оны хичээлийн жилд статистик мэдээг НБГ-ын "Суралцагч" программтай тулгаж авах тул та бүхэн суралцагч программын хүүхдүүдээ бүртгэж хасалт хийж мэдээний тулгалтанд бэлдэнэ үү. Жич: www.learner.sodonsolution.com хаягаар орж Й-мэйл хаяг: Chinnegj@learner.mn Нууц үг: 234567 гэсэн нууц үгээр нэвтэрч орно.
Энд дарж татаж авна уу
2011-08-29 10:09:43 минутад сайтад тавигдсан мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН АНХААРАЛД
БСШУ-ны Сайдын арга хэмжээ авч ажиллах тухай албан бичигтэй танилцана уу.
Энд дарж албан даалгаварыг татаж авна уу