ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

СУРГАЛТ, СЕМИНАР

2011-03-14 13:49:23 минутад сайтад тавигдсан мэдээлэл
Газар зүйн багш нарын анхааралд !!!
“газарзүй”-н олимпиадын сурагчдын бүртгэл ЧД-ийн 23 дугаар бүрэн дунд сургууль дээр 2011.03.24-03.25-нд 10:00-16:00 цагт бүртгэнэ.
Нийслэлийн газар зүйн багш нарын олимпиад 2011 оны 03-р сарын 28-нд мөн сургууль дээр 12:00 цагт болно.
Бүрдүүлэх материал:
* 1% цээж зураг
* Сурагчийн хувийн хэрэг
Жич: Мандат төлбөр, хураамжгүй болно.
БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС
2011-03-21 12:05:12 минутад сайтад тавигдсан мэдээлэл
Физикийн багш нарын мэдлэг чадварын төвшин тогтоох шалгалтын удирдамж
Физикийн багш нарын мэдлэг чадварын төвшин тогтоох шалгалтыг 2011 оны 04-р сарын 05-ны өдөр дүүргийн боловсролын хэлтсүүд зохион байгуулж явуулна. Тус шалгалтаар дараах шалгалт авна. Үүнд:
1. Тест ажиллана. 60 онооны үнэлгээтэй байна. Тестийг Нийслэлийн боловсролын газраас өгнө.
2. Суурь боловсролын түвшинд 1 нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулж өгнө. 20 онооны үнэлгээтэй.
3. Нэгж хичээлийн хөтөлбөр дэх 1 ээлжит хичээлийн төлөвлөлт боловсруулж өгнө. 20 онооны үнэлгээтэй.
Жич: Хичээлийн хөтөлбөр, төлөвлөлт тус бүр А4 хэмжээний 2 хуудаснаас хэтрэхгүй байна.
БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС
2011-03-14 13:05:31 минутад сайтад тавигдсан мэдээлэл
Физикийн багш нарын кредиттэй сургалт явагдана
2011 оны 03-р сарын 26-ны 10:00 цагаас физикийн багш нарт зориулсан БСШУЯ-ны зөвшөөрөлтэй 1,6 кредитын сургалт 4-р сургууль дээр зохион байгуулагдана.
БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС